Үйлчилгээний нөхцөл
1. Үзэх эрх
Худалдаж авсан сургалтыг зөвхөн бүртгэл эзэмшигч өөрөө үзнэ. Нэг бүртгэлийг нэг удаад нэг төхөөрөмж дээр ашиглана. Шинэ төхөөрөмжөөс нэвтрэхэд өмнөх төхөөрөмжөөс автоматаар гарна.
2. Хориглох зүйл
Сургалтын видеог татаж авах, дэлгэц бичих, утсаар бичлэг хийх, зураг дарах, бусдад дамжуулах, нийтэд түгээх, бүртгэлээ бусадтай хуваалцахыг хатуу хориглоно.
3. Хамгаалалт
Видео бүр дээр үзэгчийн нэр, утасны дугаар харагдана. Хууль бусаар тараагдсан бичлэгээс тухайн бүртгэлийг тодорхойлох боломжтой.
4. Зөрчлийн үр дагавар
Нөхцөл зөрчсөн бүртгэлийг төлбөрийг буцаан олгохгүйгээр хаана. Зохиогчийн эрхийн зөрчилд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5. Төлбөр
Төлбөрийг QPay-ээр төлнө. Төлбөр баталгаажмагц сургалт нээгдэнэ. Сургалт нээгдсэний дараа төлбөр буцаан олгохгүй.